Аймгийн ИТХ-ын ээлжит 7-р хуралдаанд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Өмнөговь аймгийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээ танилцуулав

2018 оны 11 сарын 29

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Өмнөговь аймгийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээ танилцуулав.

"Бид хамтдаа" 2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх 4 бүлэг, 16 зорилт, 166 заалт бүхий уг хөтөлбөр 77,4 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр дараах эерэг үр дүн гарч, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтууд хийгдсэн байна.

Тодруулбал хорт хавдраас шалтгаалах нас баралт 6% хүүхдийн шүдний өвчлөл 11% буурсан төдийгүй эхийн эндэгдэл гараагүй эерэг үр дүн гарчээ.

Мөн 300 айлын орон сууц, аймгийн төвд 30 км явган хүний зам төвийн болоод гэр хорооллын гэрэлтүүлэг, шинэ сургууль цэцэрлэг, багийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолборыг барьж ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн сум бүрт дэд бүтэц бүтээн байгуулалт, иргэн рүү чиглэсэн дэд хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: