ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

2018 оны 11 сарын 28

 

Өвлийн тэргүүн Харагчин гахай сар Долоон улаан мэнгэтэй Хөх хулгана өдөр

  • Аргын тооллын: 2018.11.28, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 21
  • Наран ургах шингэх: 08.15-17.07
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, ус гатлах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: