"Залуу малчдын чуулган-2018" арга хэмжээг өнөөдөр Цогтцэций суманд эхлүүллээ

2018 оны 11 сарын 17

"Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" хөтөлбөрийн хүрээнд Монголын уламжлалт мал аж ахуй, малч ухааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, залуу малчдын мал маллах болон амьдрах ухааны боловсрол, мэдлэг чадвар, оролцоог сайжруулах, залуус бие биенээсээ болон ахмад малчдын туршлагаас суралцах арга хэмжээг зохион байгуулж байна. Түүний нэг болох зүүн бүсийн 8 сумын "Залуу малчдын чуулган-2018" арга хэмжээг өнөөдөр Цогтцэций суманд эхлүүллээ. Чуулганд нийт 100 гаруй залуу малчин оролцож байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: