Аймгийн ЗДТГ аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран Би гэртээ дугуйлан"-г хичээллүүлж байна

2018 оны 11 сарын 14

Аймгийн ЗДТГ аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд "Би гэртээ дугуйлан"-г хичээллүүлж байна. Өнөөдөр хамгийн сүүлийн сургалт буюу оёдол эсгүүрийн сургалт эхэлж байна. Нэг сургалтад 10 гаруй эмэгтэй хамрагддаг байна.

"Би гэртээ" дугуйланд өрх толгойлсон зорилтот бүлгийн, гэрээр хүүхдээ харж буй эмэгтэйчүүд хамрагдаж 
-Үр үрсэлгээ, суулгац, тасалгааны цэцэг 
- Гар урлал
- Зодог шуудаг оёх 
- Оёдол эсгүүр 
- Ногоо даршлах, нөөшлөх чиглэлээр чадвар эзэмшдэг байна.

Дээрх 5 төрлөөр хагас жилийн хугацаанд 50 гаруй эмэгтэй "Би гэртээ" дугуйланд хамрагдаж гар урлалын төрөл бүрийн бүтээл урлаж, үр үрсэлгээ, тасалгааны цэцэг тарьж, ногоо даршилж өөрсдийн өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрсдөө ажлын байр бий болгосон байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: