Бүтээн байгуулалтын жилд аймгийн төв Даланзадгадад 2,3 км дугуйн замыг явган хүний замын хамт ашиглалтад орууллаа

2018 оны 11 сарын 06

 Даланзадгадад 2,3 км дугуйн замыг явган хүний замын хамт байгуулж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс ажиллав. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хомын тал ХХК гүйцэтгэсэн байна.

2017 оноос дугуйн замыг байгуулж эхэлсэн бөгөөд нийт 6,9 км дугуйн замтай болсноор бусад аймагтай харьцуулахад хамгийн урт дугуйн замтай аймаг болжээ. Дугуйчид уг спортыг сонирхогч нэмэгдэж байгаа нь тамирчдын байнгын бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэл төдийгүй аймгийн төвд дугуйн зам байгуулсны үр дүн юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: