ӨДРИЙН ЗУРХАЙ: Хумхынхныг сонирхолтой уулзалтууд хүлээж байна

2018 оны 11 сарын 06

ДОРНЫН ЗУРХАЙ

2018.11.6. Мягмар гараг. Билгийн тооллын 29

Намрын адаг хар нохой сар. Хоёр хар мэнгэтэй, Хар бар өдөр

  • Наран ургах шингэх: 07.44-17.31

  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно

  • Барилдлага: Хүчин төгсөх

  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Эцсийн сонголт хийхэд маш амаргүй байх болно. Нөхцөл байдал түүнээс хурдан шийдвэр гаргахыг шаардах тусам хониныхон удаан бодно. Иймээс ойр дотныхон нь хониныхныг тайван байлгах чухал.

Үхэр

Хайртай хүндээ бэлэг худалдаж авна. Гэхдээ цэцэг биш өөр хэрэгтэй зүйл байвал сайн. Ажил дээр бүх зүйл сайн байна. Аж ахуйн асуудлаа шийд.

Ихэр

Ихрийнхнийг тайван өдөр хүлээж байна. Хаашаа ч яарах хэрэггүй. Өөртөө цаг гаргаж, мода хөөж, гоо сайхандаа анхаар.

Мэлхий

Өнөөдөр та ойр дотныхоо хүмүүст анхаарна. Тэднийг асуудлаас гарахад нь сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлнэ. Ажил дээрээ ч та дотно найзаа дэмжих хэрэгтэй болно.

Арслан

Идэвхтэй өдөр. Гэхдээ нөхцөл байдалд зохицож тайван ажиллах хэрэгтэй. Тайван, сайтар бодсон шийдвэр тань амжилт авчирна.

Охин

Гэрийн болон санхүүгийн ажлаа зохицуул. Төлөвлөгөө гаргаж, орлого зарлагаа тооцоол. Мөнгө үрэхээр бол маргааш болгож хойшлуулсан нь дээр.

Жинлүүр

Эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ эргэн тойрныхноо айлгахгүйн тулд дотор тань буцалж буй их хүчийг нуу. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Бүх ажлаа амжуулах гэж өөрийгөө зовоох ч хэрэггүй. Өнөөдөр та их зүйлийг бүтээсэн байх болно.

Хилэнц

Хилэнцийнхний амьдралын эрч хүч унаж мэднэ. Шийдвэр гаргах гэж яаралгүй сайхан цаг ирэхийг хүлээ. Уран бүтээлийн арга хэмжээнд очих нь сайхан энерги авахад тусална.

Нум

Өнөөдөр та их зүйлд хүрнэ. Сэтгэл зүйгээ өргө. Найз нөхдөөсөө амьдралаа хэрхэн гэрэл гэгээтэй болгодогийг нь асуу. Шинэ дэлгүүрээр орж, үдэшлэгт оч.

Матар

Туршлагатай, сайн чаддаг ажлаа хий. Өдрийг сайхан өнгөрүүлэх бүх боломж байна. Мэддэг зүйлээ хийх нь олон амжилт авчрах болно.

Хумх

Хүмүүс танд их зүйл зааж өгнө. Сонирхолтой уулзалтууд болох өдөр. Таныг хүмүүс хөнгөн шүүмжилж ч мэднэ. Хэн нэгэн гомдол мэдүүлвэл зүгээр л сонс.

Загас

Өнөөдөр та шийдэмгий бус байна. Эргэлзсэн байдал нь хүмүүсийг гайхашруулж мэднэ. Та төлөвлөгөөндөө 100 хувь итгэлтэй байгаа бол ганцаараа ажиллаж эхлэхэд буруудахгүй.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: