Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2018 оны 11 сарын 05

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын 28. Сумъяа гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. 

Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Уул 

Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: