Хүүхэд залуусын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий "Англи хэлтэй Өмнөговь" дэд хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна

2018 оны 10 сарын 31

Уг хөтөлбөрийн хүрээнд "Хэлтэй бол хөлтэй" уриан дор гадаад хэлний баярыг тэмдэглэж англи хэлний олимпиад, орос шүлгийг хэн сайн унших вэ шүлгийн уралдаан, "Өмнөговийн сурагчид авьяастай" англи дууны тэмцээн, "Үлгэрийн баатрууд амилсан нь" англи хэл дээр дүрийн тоглолт зэргийг аймгийн ЗДТГ, БСУГ хамтран зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулав.

Англи хэлтэй Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд болсон Хэлтэй бол хөлтэй гадаад хэлний баярын үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын 21 сургуулийн сурагч багш нар оролцжээ. Багш сурагчдад сурлагын өндөр амжилтыг хүсье.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: