МУ-ын хэмжээнд “Хаягийн мэдээллийн систем байгуулах” ажлыг зохион байгуулж байна

2018 оны 10 сарын 31

МУ-ын хэмжээнд “Хаягийн мэдээллийн систем байгуулах” ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 2017 онд Цогтцэций суманд хаягжуулалтын ажил хийгдсэнээр манай аймагт хаягжуулалт эхэлсэн байна. 2018 онд Даланзадгад сумын төвийн хэсэг болон Хан уул, Их уул, Жаал уул, Бага уул, Хийд, Ёл гэсэн хорооллуудын хаягийн тэмдгийг суурилууах ажлыг орон нутгийн төсвөөр Мэйп сүрвэй ХХК шалгаран хийж эхэллээ.

Даланзадгад сумын хувьд хашаа, гудамж, барилга, обьектын хаяг нь нэгдсэн стандартгүй, том жижиг, янз бүрийн өнгөтэй, өөр тэмдэглэлтэй гэхчлэн харилцан адилгүй байна. Хаягжуулалтын хуулийн дагуу гудамж болон зам талбай, хашаанд тавигдсан хаягууд үндсэндээ өөрчлөгдөж нэг өнгө, дэвсгэр, стандарттай болох юм.

Олон улсын стандартын дагуу хаягийг хийснээр түргэн тусламж, онцгой байдал, цагдаа, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бизнес эрхлэх орчин, нөхцлийг боловсронгуй болгохол ач холбогдолтой,Түүнчлэн иргэдийн эзэмшилд байгаа бүртгэлд хамрагдаагүй хөрөнгийг бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийг тогтолцоог боловсронгуй болгох, шуудангийн болон бусад төрлийн илгээмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес эрхлэх боломж нөхцөлийг сайжруулахад хаягжилтын шинэчлэл чухал нөлөө үзүүлнэ.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: