Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдэд үйлчилж буй төрийн алба хаагчидтай уулзлаа

2018 оны 10 сарын 28

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдэд үйлчилж буй төрийн алба хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонслоо. Зохион байгуулалт, ажиллах нөхцөл, хүндрэл бэрхшээл, иргэдийн санал хүсэлтийг хэлэлцлээ. Тус төв ашиглалтад орж 20 гаруй байгууллага нэг дээвэр дороос үйлчилж эхэлснээс өнөөдрийг хүртэл 3400 гаруй иргэн 100 гаруй төрлийн үйлчилгээг авсан байна. Цаашид иргэдийн санал гомдолд үндэслэн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулахад онцгой анхааран ажиллана.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: