ЯАРАЛТАЙ БОЛОН МЭС ЗАСЛЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЭР НИЙЛҮҮЛЭВ

2018 оны 10 сарын 26

Эрүүл мэндийг дэмжих жилд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон сумдын Эрүүл мэндийн төвд 5,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэхээс гадна эмч ажилчдыг сургаж мэргэшүүлэхэд нэн анхаарч байна.

Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 3 багц нийт 450 сая төгрөгийн өртөг бүхий мэс заслын болон яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмжийг нийлүүлснээр Өмнөговьчуудад хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бодит үр дүн гарч эхэлж байгаа юм.

Дурангийн мэс заслын гар багажны иж бүрдэл, хэвлийн хөндийн мэс заслын иж бүрдэл багаж, гэмтлийн жижиг мэс заслын иж бүрдэл, хагалгааны гэрэл, цахилгаан түлэгч аппарат, автомат тариур, давсагны дуран, кесар хагалгааны иж бүрдэл, яс үений мэс заслын иж бүрдэл, мэс заслын ор, соруулгын аппарат зэргийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинээр авч өгсөн байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: