УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй

2018 оны 10 сарын 26

2018 оны 10 дугаар сарын 26-ны 08-20 цаг хүртэл

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

 27-28-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

2018 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, Халх гол орчмоор цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зүүн аймгуудын нутгаар   зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: