ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛЖ ОРОН НУТАГ ДАХЬ ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

2018 оны 10 сарын 23

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого, түүний эрх зүйн орчин хэлэлцүүлэг, зөвлөгөөн аймгийн Засаг даргын Тамгын газарт болж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, уг төслийг санхүүжүүлэгч Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриелла Спирли, Өмнөговь аймгийн удирдлагууд говийн бүсийн аймгуудын удирдлага төлөөллүүд оролцож байна.

Төвлөрлийг сааруулах замаар орон нутаг дахь эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийг тэнцвэржүүлэх, удирдлага чиг үүргийг дахин хуваарилах, нийгэм эдийн засгийн асуудлаа бие даан шийдэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх нэн тэргүүний шаардлага буйг зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.

Түүнчлэн боловсон хүчин, санхүү эдийн засаг, чиг үүргийн төвлөрлийг сааруулж орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь засаглалыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх, засаглалыг тогтворжуулах, шүүх засаглалыг хараат бус болгоход эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: