Оюу толгойн гүний уурхайд автомашин шатаж, 505 уурхайчинг гаргажээ

2018 оны 10 сарын 16

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн гүний уурхайд өчигдөр осол гарчээ. Энэ талаар Оюу толгой компанийн эх сурвалж "Ийм зүйл болсон нь үнэн. Гүний уурхайд ажилладаг автомашин шатсан. Хөдөлмөр хамгааллын дүрмийн дагуу ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд гал унтраах төхөөрөмжийг асаагаад өөрөө зугтах ёстой байдаг. Аврах баг шуурхай ажиллаж гүний уурхайд байсан ажилтнуудыг дээш гаргасан. Австралиас ослын шалтгаан нөхцөлийг тогтоох бүрэлдэхүүн ирээд ажиллаж байна" гэв.

Энэ талаар ОБЕГ руу холбогдоход, "Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Жавхлант” багт “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд /1483 метрийн гүнд/ дунд оврын  LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч аравдугаар сарын 15-ны өглөөний 09.30 цагт шатсан. Утаажилтын бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргасан тухай мэдээллийг мөн өдрийн 17.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан мэдээлсэн" гэлээ.

www.umnugovi.mn

Д.Уянга

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: