Тавантолгойн нүүрс Тамань далайн боомтоор гуравдагч зах зээлд хүрнэ

2018 оны 10 сарын 16

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  нарын төлөөлөгчид ОХУ-д хийсэн  айлчлалынхаа хүрээнд Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь “Таманы нурмаг ачааны терминаль” төслийн талбайд зочилж, газрын тосны агуулах, ачилт, овоолгын станцууд, туузан дамнуургын барилга угсралтын ажилтай танилцжээ. Энэ боомтоор Тавантолгойн коксжих нүүрсийг боловсруулан, гуравдагч зах зээл рүү экспортлоход хамтран ажиллахаар болсон байна.

Д.Сумъяабазар сайд  ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитинтэй уулзахдаа хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцож, Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний талаар ярилцжээ.

Харин  “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй уулзахдаа   газрын тос боловсруулах үйлдвэрлэл, газрын тос дамжуулах хоолой, хайгуулын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар хөндөн ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулсан байна.

Э.Болор

www.zindaa.mn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: