Тавантолгойн хувьцааг Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн биржийн аль нэг дээр гаргана

2018 оны 10 сарын 16

Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, IPO хийх ажлын судалгааны хүрээнд Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргахаар судалж байна. Монгол Улс сонгохдоо хөгжиж буй орнуудын компаниудын хувьцааг олон улсын зах зээлд гаргаж байсан туршлага, зах зээлийн үнэлгээ, хөрөнгийн биржийн бодлого зэргийг нь судлах юм.

“Эрдэнэс-Тавантолгой” компани дээр IPO гаргах нэгж байгуулагдсан бөгөөд 14 хоног тутамдаа нэг удаа Засгийн газарт ажлын явц, тогтоолын биелэлтийг хэрхэн хангаж байгаа тухай тайлан мэдээлэл авдаг байна. Тус компани санхүүгийн болон хуулийн зөвлөгөө өгөх компаниудыг сонгон шалгаруулах ажлын бэлтгэлийг хангаж байгаа аж. Компанийн зүгээс эцсийн байдлаар хоёр компанийг сонгосон ч тодорхой мэдээлэл алга байна.

Б.Азаа

zindaa.mn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: