Өмнөговь аймагт улс хоорондийн зорчигч тээвэр нэвтэрлээ

2018 оны 10 сарын 16

Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалт”-аар “МУ-ын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт - БНХАУ-ын Ганц мод боомт” чиглэлд Улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр тогтсоны дагуу тээвэрлэлтийг энэ сарын 11-ний өдөр эхлүүлээд байна.

Улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас онцлов. Тээвэрлэлтийг Монголын талаас “Их говийн Эрдэнэс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юүн” ХХК-ууд өдөр бүр 08:00, 10:00, 14:00, 16:00 цагуудаас тогтмол гүйцэтгэх ажээ.

 

www.umnugovi.mn

Д.Уянга

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: