Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

2018 оны 10 сарын 12

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САР ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Эд, мал баялаг төгөлдөр болно

Малын үс ноос авахад:

Суудал: Уул

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Од: Могойг хүлэгч

Наран ургах, шингэх: 07.07 - 18.11

Өдрийн өнгө: Аргын тооллын 10 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 3, Онгоц одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: