Зэрлэг ан, амьтдад зориулсан нарны энергийн худаг хийжээ

2018 оны 09 сарын 25

Зэрлэг ан, амьтдад зориулсан нарны энергиэр ажиллах автомат өргүүр бүхий уст цэгийг хийж ашиглалтад оруулаад байна. 

Говийн нутгаар хур тунадас муутай, гандуу жилүүдэд хурын усаар тэжээгддэг задгай, булаг шанд ширгэж ан амьтан харангадах, үхэж үрэгдэх, дайжих гэх мэт шалтгаанаар тоо толгой нь багасах байдал жил ирэх тусам ажиглагдах болсон.

Тавантолгой ХК Биологийн олон янз байдлыг Дүйцүүлэн хамгаалах газар нутгаар Өмнөговь аймгийн  Цогтцэций  сумын Сийрст багийн нутагт орших Цэций уул Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг сонгон авч хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд зэрлэг ан, амьтанд зориулсан нарны үүсгүүрээр ажиллах автомат өргүүр бүхий худаг гаргаад байна.

Уг худаг нь тодорхой цагийн давтамжаар цөөрөмрүү ус хуримтлуулах байдлаар ажиллах ухаалаг усалгааны системтэй бөгөөд, цөөрмийн орчныг, зэрлэг амьтдын бэлчээрийн нутгийг ажиглалт, судалгааны ажил гүйцэтгэх зорилгоор камержуулсан байгаа юм.

Цаашид бид нутгийн малчин айл өрхтэй Ан, амьтан хамгаалах, ажиглалт, тандалт хийхээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Бидний хийж байгаа ажлын санал санаачлагыг халуун дотноор хүлээн авж дэмжсэн орон нутгийн удирдлага, малчиддаа талархал дэвшүүлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: