Японоор ярьдаг нохой цахим ертөнцийн од болж байна

2018 оны 09 сарын 14

Бени хэмээх нэртэй шиба ину үүлдрийн нохой цахим ертөнцөд од болж байна. Энэ нохой хүний хэлээр, тодруулбал японоор ярьдаг. Эзэн нь түүнд хэл зааж байгаа бөгөөд бичлэгээс харахад Бени тун амжилттай сурч байгаа бололтой.  
Түүний яриа
 твиттер дээр гарснаас хойш 100 мянган хүн үзэж сонирхоод байгаа юм. Бүх үгийг хэлж чадахгүй ч идэх буюу табэрү, ханбаагү буюу хамбургер, I LOVE YOU гэсэн үгнүүдийг тун тод хэлж байгаа нь тод сонсогдоно. 

 

Хичээлийн дараа амттай хоол өгдөг тул Бени тун хичээнгүй суралцаж байна. Ухаантай нохойг твиттер, инстаграм дээр дагагчдын тоо эрс нэмэгдэж, зарим хүн нохойндоо хэл зааж эхэлжээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: