100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

2018 оны 09 сарын 12

Бүтээн байгуулалтын жилд боловсролын салбарт хэд хэдэн сургууль цэцэрлэгийг шинээр барьж байгаа юм. Түүний нэг С.Удвалын нэрэмжит 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн шинэ цэцэрлэг өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж ашиглалтад орлоо.

Тус цэцэрлэг нь 260 гаруй хүүхэдтэй ба 2 тусдаа байранд хичээллэж байсан бол энэхүү 100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор нэг дор хичээллэх боломж бүрдэж байна.

Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр манай аймгийн Суварган говь ХХК барьсан бөгөөд урлагийн заал, үзэсгэлэнгийн танхим, ангиудыг чанар стандартын дагуу байгуулжээ.

ЗДТГ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: