Apple шинэ iPhone-оо есдүгээр сарын 12-нд зарлана

2018 оны 09 сарын 06

Жил бүрийн есдүгээр сард Apple компани шинэ загварын iPhone ухаалаг гар утсаа танилцуулж, технологийн ертөнцөд дуулиан тарьдаг билээ.

Энэ жилийн арга хэмжээ есдүгээр сарын 12-ны Лхагва гарагт Apple компанийн Калифорни мужийн Купертино дахь шинэ байранд болох тов зарлагджээ.

Тус компани ямар шинэ технологи, бүтээгдэхүүн танилцуулах талаар өмнө нь цухуйлгадаггүй уламжлалтай.

Энэ удаагийн арга хэмжээний урилга дээр тойрог дүрсэлж, “тойрч цугларцгаая” гэсэн утгатай уриа бичсэн нь Apple компанийн тойрог хэлбэртэй шинэ офисын барилгыг илэрхийлсэн үү, эсвэл Apple Watch ухаалаг бугуйн цагны дугуй нүүртэй шинэ загвар гарах гэж байна уу гэсэн таамгууд гарахад хүргээд байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: