Баяндалай Ноён сумдын малчид уул уурхайн чиглэлийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж тэмцэж байна

2018 оны 09 сарын 05

Өмнөговь аймгийн баруун бүс нутагт уул уурхайн чиглэлээр нэлээд олон компаниуд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байна. Энэ компаниудын бүх төрлийн техник, тоног төхөөрөмж, хүнс, ажилчид бүгд Баяндалай Ноён сумдын нутгаар дайран өнгөрч үйл ажиллагаа нь явагддаг. Энэ хугацаанд нутгийн ард иргэд, малчид их олон зүйлийг шаардалгүй өдий хүрчээ.

Сүүлийн жилүүдэд эдгээр компани аж ахуй нэгжүүдийн тоо өсч үйл ажиллагаа нь эрчимжих хэрээр, дамжин өнгөрөх сумдын газар нутаг машин тоног төхөөрөмжийн хяналтгүй, тасралтгүй үргэлжлэх хөдөлгөөнөөс үүдэлтэй талхлагдалд өртөн зам, тоосжилт хоёр гамшгийн хэмжээнд хүрээд байна. Энэ байдалд анхаарал хандуулж уул уурхайн компаниудад аймаг, сум, баг, ард иргэдээс удаа дараа албан хүсэлт хүргүүлж ярилцаж ирсэн боловч өнөөдрийн байдлаар ямар ч үр дүн гаралгүй байдал улам хүндэрсээр байна. 

Ийм учраас Баяндалай, Ноён сумдын малчид ард иргэдэд 2018 оны 09 сарын 03 ний өдрөөс эхлэн хоёр сумын зааг Хөнхөр хацавч орчимд уул уурхайн чиглэлийн авто машины орох хөдөлгөөнийг хааж эхлээд байна. Хөдөлгөөн хязгаарлагдсан машины жолооч нар, ард иргэдтэй маргалдах, шаардлага биелүүлэхгүй байх хандлага гаргаж байгаа нь жирийн иргэдийг хооронд нь үл ойлголцолд хүргэж байна.

Энэ хүндрэлтэй асуудлын гол эзэн уул уурхайн компаний удирдлагууд ойрын үед асуудалд нааштай хариу өгч газар дээр нь ирж ард иргэдтэй уулзан хамтарч ажиллахыг хүсье. Нутаг усаа, ард иргэдээ, малчдаа хамгаалан нэгдэж нийлэн үр дүн гаргахын төлөө хамтарч тэмцэхийг, малчид иргэд маань уриалж байна хэмээн Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар мэдэгдлээ. 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: