Багш нарын бага хурал боллоо

2018 оны 08 сарын 30

2018-2019 оны хичээлийн шинэ жилийг угтан "БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ"-ыг зохион байгуулж, тус салбарт хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, багш сурагчдын ололт амжилт, алдаа дутагдлаа хэлэлцлээ.

Энэ жил боловсролын салбарт Номгон суманд шинэ сургууль, Даланзадгад сумын 11-р цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн цэцэрлэг, 4-р сургуулийн урлагийн заал, Ханбогд суманд 200 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль гэх зэрэг 7,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж буйн зэрэгцээ Багш хөгжил, Оюуны хурд, Хүүхэд хөгжлийн түлхүүр, Англи хэлтэй Өмнөговь зэрэг дэд хөтөлбөрүүдийг багш сурагч эцэг эхчүүдийн хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжүүлж байгаа юм.

Багш нарын бага хурлаар багш сурагчдын амжилтыг ахиулах, тогтвортой хөгжлийг бий болгох, суралцагч нэг бүрийн сурлагын чанарт анхаарах асуудлыг онцгой хэлэлцэж цаашид хэрэгжүүлэхэд уялдаа холбоотой хамтран ажиллахаар боллоо.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: