Уул уурхай тойрсон асуудлын талаар хэлэлцлээ

2018 оны 08 сарын 25

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяагаар ахлуулсан ажлын хэсэг уул уурхай тойрсон тулгамдсан асуудлын мөрөөр Өмнөговь аймагт ажиллав. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох мэргэжилтнүүд, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар дараах асуудлыг хөндлөө. Үүнд:
Нарийн сухайтын орд газрын уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас үүдсэн тоосжилт агаарын бохирдол, хөрсний эвдрэл, орчны нөлөөлөл ихсэж малчид иргэдэд амьдрах орчин нөхцөл хүндрэлтэй болсон. Мөн түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд Нарийн сухайт орд газрын уул уурхайн компаниуд аймаг, орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулахгүй байгаа асуудлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяагаар дамжуулан УУХҮЯ-нд уламжиллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: