Монгол Хятадын хэвлэл мэдээллийн их форум Өмнөговьд болно

2018 оны 08 сарын 22

Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор 2010 оноос эхлэн "МОНГОЛ ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ФОРУМ"-ыг зохион байгуулж ирсэн.

2018 оны 9 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулахаар ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Хоёр улсын хэвлэл мэдээллийн 9-р форумын бэлтгэл байдлыг хангахаар ажлын хэсэг нэгдсэн төлөвлөгөөг баталж, зохион байгуулалтын ажлуудыг эзэнжүүлэв.

Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо Хамтран зохион байгуулагчаар БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн алба ажиллаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: