Хөдөө аж ахуйн салбарын ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН Өмнөговь аймагт үргэлжилж байна

2018 оны 08 сарын 17

Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор манай аймагт Хангайн бүсийн буюу Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өмөнговь аймгийн ХХАА-н салбарынхны зөвлөгөөн өчигдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 16--нд Даланзадгадад эхэлсэн. 
Тус зөвлөгөөнд салбар яамны удирдлагууд, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар оролцож төрөөс хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, хууль тогтоомжийн хэрэгжилтээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ажлын хариуцлагыг сайжруулж, сайн туршлагаас хуваалцаж, орон нутагтаа нутагшуулж ажиллахыг хүсэж байгаа онцоллоо. Мөн наадмын дараа намар гэдэгчлэн салбарын ажил ид өрнөж, хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл ажил буй энэ үед зохион байгуулагдаж буйгаараа онцлог байна.

ХХААХҮЯ-наас салбарын хэмжээнд "Сахилга хариуцлагын жил" болгон зарлаж бүх шатанд хариуцлагыг сайжруулж, ажлын цагийг бүрэн дүүрэн ашиглаж, монгол улсын эдийн засгийн томоохон хөшүүрэг болсон тус салбарын хөгжлийг илүү далайцтай тодорхойлж байгаа бөгөөд бодлогын түвшинд ХАА, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, гадаад худалдаа, мал амьтны гаралтай түүхий эдийн үнийн бодлого, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлүүдэд түлхүү анхаарч ажиллаж байна.

Шинээр малын генетикийн тухай хууль, малын эрүүл мэндийн тухай хуулийг УИХ-аар батлуулан энэ оны 6 сарын 1-нээс хэрэгжүүлэн ажиллаж, малын гоц халдварт өвчнийг гарахаас өмнө нь урьдчилан сэргийлж ажиллах, вакцинжуулалт, тарилга, угаалгыг цаг тухай бүрт хийж хэвших, мөн мал эмнэлэгийн газрыг байгуулан сум, баг бүрт мал эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчээр хангах чиглэлийг баримталж байна.

Ингэснээр уул уурхай, хөдөө аж ахуйн салбараа зэрэг хөгжүүлэн, салбарын мэргэжилтнээ сургах, хөгжүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүл малчин - Эрүүл мал аж ахуйг хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа энэхүү зөвлөгөөнөөр онцлон илэрхийллээ. Зөвлөгөөн өнөөдөр өндөрлөнө. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: