Гурвантэс Ноён сумдад тасарсан шилэн кабелийн сүлжээг засварлаж байна

2018 оны 08 сарын 15

Хүчтэй аадар бороо, үерийн улмаас Гурвантэс сумаас Ноён сумын хооронд, газраар татсан шилэн кабелийн шугам 10 км гаруй газар тасарчээ. Үүний улмаас Гурван тэс, Сэврэй, Шивээ хүрэн чиглэлийн үүрэн холбоо, интернетийн сүлжээ доголджээ.

Тухайлбал, Шивээхүрэн дэх Гаалийн газрын дотоод сүлжээ болон банкууд, уурхайнууд, бусад байгууллагууд сүлжээгүй болсон байна. Одоогоор тус газар модем ашиглаж байгаа тул интернет бүрдүүлэлт хэвийн хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ачаагүй тээврийн хэрэгсэл болон зорчигчид, сүлжээ тасрахаас өмнө гаалийн бүрдүүлэлтээ хийсэн машинууд хилээр гарч байгаа аж.

Байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас гэмтсэн 10 км шилэн кабелийн сүлжээг холбоход орчны нөхцөл байдал хүндрэлтэй байгаа бөгөөд инженер техникийн ажилтнууд гэмтсэн шилэн кабелийн сүлжээг дахин холбож, үйлчилгээг хэвийн горимд оруулахаар шуурхай ажиллаж байгаа юм байна.

Шилэн кабель тасарсан хэсэг нь хад асга, чулуу ихтэй. Үерийн ус 2 метр орчим өндөртэй орсон бөгөөд зарим газарт хөрс хууларснаас шилэн кабель олон газар сэтэрсэн байна. Мобикомын инженер техникийн хүмүүс дөрвөн өдөр ажиллаж байна. Өмнө нь үерийн улмаас гэмтэл гарсан ч 1-2 цагт засчихдаг байсан. Энэ удаа гэмтэл алслагдмал газар гарснаас гадна орчин нөхцөл нь хүнд байгаа тул хугацаа шаардаж байгаа гэнэ. Маргаашдаа багтан бүрэн сэргээж, хэвийн ажиллагаанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: