Урд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн үргэлжлэх боломжгүй байна

2018 оны 08 сарын 13

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт суудлын галт тэрэг осолд орсноос болж урд чиглэлийн хөдөлгөөн үргэлжлэх боломжгүй байна. 

Ослын улмаас үүсэн нөхцөл байдлыг арилгах, төмөр замыг засах ажил үргэлжилж байгаа бөгөөд галт тэрэгний хөдөлгөөн хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Тус нийгэмлэгээс үүссэн нөхцөл байдлыг ойлгож, тэвчээртэй хандахыг зорчигчдоос хүсчээ. Улмаар УБТЗ галт тэрэгний тасалбараа 100 хувь буцаах боломжийг бүрдүүлэн ажиллаж буй аж. Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн автобусууд явж байгаа бөгөөд тасалбарыг Замын-Үүд сумын гадаадын иргэн харьяатын газрын байранд худалдаалж эхэлжээ. 

Айраг суманд 82.0 мм усархаг аадар бороо орсны улмаас үер бууж, осол гарах нөхцөл бүрджээ. Ер нь 50.0 мм хур тунадас буухад гамшигт нөхцөл байдал үүсдэг аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: