Өмнөговь аймаг соёлын өвөөрөө тэргүүллээ

2018 оны 08 сарын 13

"НҮҮДЭЛЧИН МОНГОЛ" соёлын биет бус өвийн их наадамд "ӨМНӨГОВЬ ОТОГ" 21 аймаг, 9 дүүргийг нутгийн өв соёлоороо манлайлан тэргүүлж 20.000.000 төгрөгөөр шагнуулжээ.

Их наадамд Өмнөговьчууд өндөр зохион байгуулалттай оролцож, уран гартан, гар урчуудынхаа ухааны ур шингээсэн бүтээлүүдээр оролцож, урлаг соёлын өвөө сурталчилж, гадаад дотоодын үзэгч жуулчид, бусад аймгууддаа нутаг орноо сайхан сурталчилж, өв соёлоо түмэн олонд түгээн дэлгэрүүллээ. Эх түүх, их соёлоор бахархан гоёсон 812 жил. 

Мөн Хүй 7 худагт зохион байгуулсан Нүүдэлчин Монгол Үндэсний спортын 6-р их наадмын Үндэсний сурын Цуваа харвааны Эмэгтэй төрөлд Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооны Харваач Батмөнхийн Бямбаа 40 сумнаас 36 онож Тэргүүн байрыг эзэлжээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: