Өнөөдөр ААВУУДЫН өдөр

2018 оны 08 сарын 08

Монголын Эрэгтэйчүүдийн холбоо 2005 оноос эхлэн гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-ийг санаачилсан билээ.

Энэ жил 13 дэх жилдээ тэмдэглэх гэж байгаа бөгөөд гэр бүлийн өдөр хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл аав хүүхэд хоёрыг ойртуулах, ёс зүй хүндэтгэлийн өдөр.

Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран бүх дүүргүүдэд “Хүүхэд хамгаалалд аавуудын оролцоо” гэсэн сэдвээр аав болон хөвгүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байсан удаатай. 

Хэлэлцүүлгийн үр дүнгээс гарсан саналуудаас үзэхэд төр засгийн төвшинд гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээг идэвхтэй явуулж, аав хүний эрхэм чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарч, бодлогоор дэмжих, иргэдийн хууль эрх зүй, ёс суртахууны мэдлэгтэй болгоход анхаарах, хүүхэд хамгааллын чиглэлээр явуулж буй бүхий л үйл ажиллагаанд аавуудыг хамтад нь идэвхтэй оролцуулах зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм. 

Монголын нийт аавууддаа баярын мэнд хүргэе!

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: