Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн барилгыг барьж эхэллээ

2018 оны 08 сарын 07

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Ханбогд суманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийг байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр барилгын ажлыг эхлүүллээ. Уг барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Толин хотхон” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2018 оны 11-р сарын 15-нд ашиглалтад оруулах юм.

ШШГХэсэг байгуулагдсанаар тус суманд хууль хяналтын байгууллага цогц байдлаар ажиллаж эхэлнэ. Тус хэсэг нь 25 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй цагдан хорих, төлбөр барагдуулах гэсэн үндсэн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлнэ.

Ханбогд сумын ЗДТГ-ын зүгээс эхний ээлжинд томилогдон ажиллах алба хаагчдад шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ.

Эх сурвалж: Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар
2018-08-07

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: