12 сард шинэ эмнэлэг ашиглалтад орно

2018 оны 08 сарын 02

2018 он Өмнөговьчуудын хувьд бүтээн байгуулалтын жил, Эрүүл мэндийг дэмжих жил бөгөөд аймгийнхаа бүх сумыг түүнчлэн салбар бүрийг хамарсан далайцтай ажлуудыг хийж байна. Мандал-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн барилга МХГ-ын тодорхойлолтоор ашиглах боломжгүй гэж дүгнэгдсэн.

Тиймээс бүтээн байгуулалтын жил, эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Мандал-Овоо суманд 10 ортой эрүүл мэндийн төвийг барьж байгуулахаар 2018 оны 7 сарын 25-ны өдөр ажлыг эхлүүллээ. 2 давхар 10 ортой шинэ эмнэлгийг байгуулахын зэрэгцээ моорог, гражийг барих юм.

Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар манай аймгийн "Хос бор морь" ХХК гүйцэтгэж, 12 сард 10 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад оруулна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: