Даланзадгад НЭГ ЦЭГИЙН үйлчилгээтэй болно

2018 оны 07 сарын 25

Төрийн бүх үйлчилгээг нэг газраас авах боломжтой Нэг цэгийн үйлчилгээнд иргэд ам сайтай байдаг. Учир нь  цаг нартай уралдаж буй иргэдэд цаг хэмнэх, хурдан шуурхай төрийн үйлчилгээ авах боломж нээгддэг билээ. 

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Шинэ говь худалдааны төв удахгүй ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Энэхүү шинэхэн худалдааны төвд "Даланзадгад нэг цэг"-ийн үйлчилгээг бий болгохоор ажиллаж буй бөгөөд төрийн бүх байгууллага нэг дороос иргэдэд үйлчлэх юм байна.

Одоогоор Нэг цэг үйлчилгээг төвлөрүүлэхтэй холбоотой засвар тохижилтын ажлыг хийж байгаа ба 9 дүгээр сард Даланзадгадад нэг цэгийн үйлчилгээ эхэлнэ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: