3 болон 9 дүгээр орон сууцыг дахин төлөвлөлтөд орууллаа

2018 оны 07 сарын 24

Өмнөговь аймагт дахин төлөвлөлт хийгдэж 2-р орон сууцыг буулгаж барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

Харин энэ сард нэмж 3, 9 дүгээр орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулахаар гурвалсан гэрээг байгууллаа.

Захиалагч аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч компани, оршин суугч гэсэн гурвалсан гэрээг байгуулж Гурван бухат ХХК, Хос бор морь ХХК 3, 9 дүгээр орон сууцыг дахин төлөвлөлтөөр барихаар иргэд оршин суугчидтай уулзаж санал бодлоо солилцон дахин төлөвлөлтийн ажлаа эхлүүллээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: