Их говийн тэнгэрлэг залуус бүтээн байгуулж байна

2018 оны 07 сарын 18

1998 онд Өмнөговь аймгийн ЕБС-ийг төгссөн төгсөгчдийн "ИХ ГОВИЙН ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС-98" холбооны гишүүд Бүтээн байгуулалтын жил, төгсөлтийн 20 жилийн ойгоо угтсан бүтээн байгуулалтыг хийж байна.

Хотын соёл, өнгө үзэмжийг сайжруулж төв саадны зүүн хэсгийн нийт 200 метр хайсан хашааг будаж, засварлаж, сандал сүүдрэвч хийж, салхилах тухлах ая тухтай орчныг бүрдүүлсэн ГЭРЭЛТ ГУДАМЖ байгуулжээ.

Мөн тус саадны ус хүрэлцэхгүй, тог байхгүй хэсгүүдийг засаж, ус тогны асуудлыг шийдсэн байна. Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор сүр жавхаа нэмсэн гэрэлт гудамжийг "ИХ ГОВИЙН ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС-98" холбооны гишүүд байгуулж, бүтээн байгуулалтад оролцож бусдыгаа уриаллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: