Борооны улмаас осгож үхсэн малын сэгийг устгажээ

2018 оны 07 сарын 18

Өмнөговь аймгийн зарим нутгаар өнгөрсөн долоо хоногт усархаг бороо орж ган тайлагдаж хүн малын зоо тэнийлээ. Гэвч усархаг бороо мөндрийн улмаас эцэж турсан мал осгож үхсэн байна. Бороо орсон баруун сумын утсаар холбогдсон айл бүр л "муудсан мал цөөн тоогоор осгож үхсэн. Бороо орж ган тайлагдсанаас хойш бага зэргийн гарлага ч одоо яая гэхэв" гэж байлаа.

Орсон нийт хур тунадасны хэмжээг цаг уураас мэдээлснээс үзвэл Гурвантэс суманд хамгийн их буюу 33 мм хур тунадас оржээ. "Хурмаст тэнгэр хүсэн хүлээсэн хураа хайрлалаа, жалга, сайр бүр дүүрэн үерлээд сайн орсон, одоо ч ногоо гарч цаг сайхан болноо. Өнөөдөр ч бороо орж байна" хэмээн Гурвантэсчууд ярьж байна. 
Мөн Зүүн сайхан уулын Ёлын ам, Дүнгэнээ, Хавцгайт орчимд орсон борооны улмаас отрын айлуудын мал ихээр үхэж тухайн газрын өнгө үзэмж жуулчдын болон дотоодын аялагчдын тав тухыг алдагдуулж байгаад анхаарал тавьж БОАЖГ, СДОАнги, Баяндалай сумын малын эмч, ГГБЦГХЗ хамтран малын сэг зэмийг ариутган устгал хийжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: