Ханхонгор суманд малчин айлын нохой галзуурчээ

2018 оны 07 сарын 18

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт Дунд сайхан уулын ар Цагаан хүрээ орчимд малчин айлын нохой галзуурсан байсныг устгажээ.

Нохой гэрийн эзэн рүүгээ болон үхэр мал руу дайрч ноцсон байна. Тиймээс тухайн малчин аймаг, сумынхаа холбогдох газарт хандсан ажээ. Сумын холбогдох хүмүүс тухайн бүс нутгийн хоёр мянга гаруй малд галзуу өвчнөөс урьчилан сэргийлэх тарилга хийх юм байна.

Энэ нь Гурван сайхан уулсын орчимд ойрын үед гарч буй гурав дахь тохиолдол юм. Өмнө нь Зүүн сайхан уулын Дүнгэнээ, Дундсайхан уулын өвөр орчимд галзуу мануул хүн рүү дайрсан, галзуу чоно малчин хүнийг ноцсон тохиолдол гарсан тул Дүнгэнээ орчимд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. 

Энэ удаагийн тохиолдолд хараахан хорио цээрийн дэглэм тогтоох шалтгаангүй гэж тус сумын мал эмнэлгийнхэн үзсэн байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: