Голио мал амьтны сэг зэм иддэг тул гэдсийг нь сорж болохгүй

2018 оны 07 сарын 18

Зарим иргэн голионы гэдсийг сорж буй видео бичлэг хийн, цахим сүлжээнд байршуулан, бие нь дээрдсэн тул бусад хүмүүст ч туршаад үзэхийг санал болгожээ.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн академич, шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдын хэлснээр голиог элдэв идэштэн гэж нэрлэдэг байна. Учир нь голио өвс ургамлаас гадна махан идэштэй. Малын сэг зэм, үхсэн мэрэгчээр хооллодог. Голио идсэн мал, нохой ихээхэн турдаг байна.

Иймд голио идэх нь элдэв төрлийн халдвар тархаах ӨНДӨР эрсдэлтэй.

Манай оронд амьтны гаралтай түүхий эдийн судалгааг хангалттай түвшинд хийгээгүй байна. Голио идэх нь хүн, малын эрүүд мэндэд хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан тогтоосон судалгаа байхгүй. Өөрөөр хэлбэл эрдэмтэд голионы бөгсийг сорох нь хүний эрүүл мэндэд чухам ямар эерэг нөлөө үзүүлэхийг батлан тогтоогоогүй аж. Иймд  ам дамжсан ярианд итгэж болохгүйг мэргэжилтнүүд анхаарууллаа.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: