Цогцсыг хэн болохыг тогтоожээ

2018 оны 07 сарын 18

Өмнөговь аймгийн төвөөс баруун хойшоо 25км орчмоос хар өнгийн бэлтгэлийн өмдтэй биедээ ямар нэгэн шивээсгүй 30-35 насны махлагдуу нэгэн хэмээн шинж тэмдэгтэй эрэгтэй хүний цогцос өчигдөр олджээ.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас үүнийг тодруулахад албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд өчигдөр олдсон уг цогцсыг хэн болохыг нь тогтоосон байна. Өмнөговь аймгийн Ноён сумын уугуул иргэн Г гэдэг хүн байжээ. Ямар учир шалтгааны улмаас гэрээсээ гарсан, аялалд явсан байсан эсэх талаар одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна гэж албаныхан мэдэгдлээ. 
Урин дулааны улиралд иргэд аялал зугаалгад явах, ойрын үед хүчтэй усархаг бороо орж байгаа тул иргэдэд болгоомж илүүдэхгүй юм. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: