Даланзадгад суманд хувийн хөрөнгө оруулалтаар орон сууцнууд баригдаж байна

2018 оны 07 сарын 03

Өмнөговь аймаг Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд Даланзадгад суманд хувийн хөрөнгө оруулалтаар орон сууцнууд баригдаж байна. Түүний нэг Даланзадгад аппартмент хотхон юм. 9 давхар, 64 айлын орон сууц 2018 оны 4-р улиралд дуусаж ашиглалтад орно. Тус хотхон нь 13 автомашины нэгдсэн зогсоол, супермаркет, аптек, кофе шоп, фитнесс бялдаржуулах танхимыг нэг дор шийдсэнээрэ давуу талтай, амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх юм. Аймгийн удирдлагууд барилгын явцтай танилцаж, төрийн зүгээс дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: