ЭЕС-д 800 оноо авсан сурагчдыг 1,5 сая төгрөгөөр урамшуулдаг тогтолцоог уламжлал болгоно

2018 оны 07 сарын 03

Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын салбарын үйл ажиллагааг чанаржуулах, багш сурагчдын мэдлэг мэдээлэл, амжилтыг ахиулах зорилгоор "Оюун хурд", "Англи хэлтэй-Өмнөговь", "Хүүхэд хөгжлийн түлхүүр" зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Түүнээс гадна багш сурагчдын амжилтыг урамшуулан ахиулахаар улсын чанартай олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад аймагтаа хамгийн өндөр оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. 
Тодруулбал: 2017 оны ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 1,500,000 төгрөгөөр, 760-с дээш оноо авсан сурагчдыг 1,000,000 сая төгрөгөөр шагнасан ба 2018 онд уг урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

2017-2018 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийг 983 хүүхэд амжилттай суралцан төгсч элсэлтийн ерөнхий шалгалтыг 969 хүүхэд өгч, 4 хүүхэд буюу Биологи, Нийгмийн тухай мэдлэгээр Д.Маралнаран, Д.Мягмаржав, У.Цолмонбаяр, Б.Одгэрл нар 800 оноо авч өөрсдийн сурсан мэдсэн, мэдлэг оюунаараа бусдыгаа хошуучиллаа.
Дээрх урамшууллыг олгосоноор элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авч хүссэн сургуульдаа элсэх, өмнөх амжилтуудаа бататган ахиулахад дэмжлэг болно. 
Сурагч, дүү нартаа амжилт хүсье

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: