Хонгорын гол орчмын газар нутгийг хамгаалах зорилгоор "Нэг жуулчин нэг доллар" санг үүсгэн байгууллаа

2018 оны 06 сарын 20

Сэврэй сумын ИТХ, ЗДТГ-аас "Хонгорын голын бүс нутаг өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ" зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд, гэр баазууд, нутгийн малчин иргэд, хамгаалалтын захиргааны төлөөллүүд оролцсон байна.  

Зөвлөлгөөнөөр төрөөс барьж байгаа аялал жуулчлалын талаарх бодлого шийдвэр, Өмнөговь аймгийн ИТХ, Сэврэй сумаас гарсан "Гэр бааз" ажиллуулах журмуудыг танилцуулж мөрдүүлэх, байгаль орчны талаар хийх ажил, зам, хөрсний эвдрэл элэгдэл, нутгийн малчдын мал хариулга маллагаа, жуулчдад үндэсний уламжлал шингэсэн өндөр чанарын үйлчилгээ үзүүлэх, гадаад орны туршлага танилцуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Мөн аялал жуулчлал эрхлэгчид, орон нутгийн төлөөлөл оролцсон 25 хүний бүрэлдэхүүнтэй "Хонгорын голын хөгжил", "Эко хонгор" ТББ байгууллаа. Уг байгууллага нь Хонгорын голын бүс нутгийг хамгаалах орон нутгийн чанартай арга хэмжээг зохион байгуулах зорилготой бөгөөд үүнийхээ хүрээнд  "Нэг жуулчин нэг доллар" санг үүсгэн байгуулжээ.

Энэхүү санг байгуулснаар орон нутгийн ард иргэд жуулчны баазуудын уялдаа холбоо, орон нутагт орох хөрөнгө оруулалт нь бодитой болох, бүс нутгийн байгаль орчинг хамгаалах бодит ажил боллоо гэж зөвлөгөөнд оролцогчид онцолсон юм. Зөвлөлгөөний дараа Хонгорын голын гүүрний баганад сөрөг нөлөө үзүүлж гүүр нураах магадлалтай байсан усны урсгалын урсцын чиглэлийг өөрчлөх ажлыг хамтын хүчээр хийж дуусгасан байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: