Өмнөговь аймгийн Баяр Наадмын хөтөлбөр гарлаа

2018 оны 06 сарын 20

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97, Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 87 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр гарч, Өмнөговьчууд 7 дугаар сарын 04, 05, 06-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэхээр боллоо. 

Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж тодорхой асуудлыг хэлэлцэж, эрийн гурван наадмыг элдэв маргаангүй зохион байгуулахад санал солилцсон билээ. Энэ жил иргэд, бөх сонирхогч, бөхчүүдийн хүсэлтээр баяр наадмын бөхийн барилдааныг зөвхөн Өмнөговь аймгийн бөхчүүдийн дунд зохион байгуулахаар болсон. Мөн эрлийз, монгол морьдыг ялган уралдуулах төдийгүй жороо морины уралдаан зохион байгуулагдах болно гэдгийг онцолж байлаа. 

2018 оны Өмнөговь аймгийн Наадмын хөтөлбөрийг уншигч танд танилцуулж байна. Та бүхэн сайхан наадаарай. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: