Филиппин улсын Багё хотод англи хэлний 17 багш суралцахаар боллоо

2018 оны 06 сарын 20

Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд гадаадын урт болон богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд одоогийн байдлаар 336 иргэн хамрагдсаны 45 нь англи хэлний багш нар байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ЕБС-ийн англи хэлний багш нарыг бүрэн хамруулж байгаа бөгөөд өнөөдөр 17 багш ФИЛИППИН УЛСЫН БАГЁ хотод суралцахаар аймгийн Засаг даргаас батламжаа авлаа. 
Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ Та бүхний суралцахаар явж буй Pines International Aсаdemy нь 17 жилийн түүхтэй, англи хэлний яриа, арга зүй технологи, ОУ-ын шалгалтын бэлтгэл сургалтуудад мэргэшсэн.
Япон, Солонгос, Хятад, Тайвань, Тайланд, Араб орнуудын 10000 гаруй оюутнууд амжилттай суралцаж төгссөн. Сүүлийн 3 жилд Монгол улсаас 160 гаруй оюутан суралцаж төгссөн сургалтын заах арга барил, хүн нэг бүрийг сургах туршлагатай томоохон сургууль гэдгийг онцолж хэлээд төрөлх говь нутаг, улс эх орныхоо хөгжлийн ирээдүй болсон шавь нар, хүүхэд багачуудын төлөө их зүйлийг сурч англи хэлийг орон нутагтаа нутагшуулахыг хүсч амжилт хүслээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: