Буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт боллоо

2018 оны 06 сарын 18

Улсын хэмжээнд анх удаа Өмнөговь аймагт улсын аварга шалгаруулах “БУУДЛАГА”-ын тэмцээн аймгийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулагдан олон тамирчид, оюун ухаан, хараа, мэргэнээ сорин 2 төрлөөр өрсөлдлөө.

Тэмцээн: Бага калибрын буу, том калибрын төрлөөр 50-1000 метрийн зайн буудлагаар өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Том карибр бууны тэргүүн байрыг Улаанбаатар хотын тамирчин С.Дэлгэрхангай, дэд байрыг Улаанбаатар хотын тамирчин Б.Амартүвшин, гутгаар байрыг Улаанбаатар хотын тамирчин М.Тэмүүжин нар эзэлсэн бол бага калибрын төрлөөр тэргүүн байрыг Өмнөговь аймгийн 11-р ангийн сурагч Т.Лхагва-Очир, дэд байрыг Улаанбаатар хотын тамирчин Б.Амартүвшин, гутгаар байрыг Г.Бат-Очир нар эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлсээр шагнагдлаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: