НӨАТ: 10 сая төгрөгийн хоёр, 5 саяын 26 азтан тодорлоо

2018 оны 06 сарын 18

НӨАТ-ын урамшууллын 6 дугаар сарын 17-ны  үндсэн сугалааны тохирлоор  10 сая төгрөгийн хоёр, 5 саяын 26 азтан тодорлоо.

Энэ өдрийн тохиролд тавдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалтын үр дүнд авсан баримтуудыг хамруулжээ.

Үндсэн сугалааны тохиролд 61703903  дугаар тодорсон бөгөөд:

  • 10 сая төгрөгийн 2
  • 5 сая төгрөгийн 26
  • 1 сая төгрөгийн 192 
  • 200 мянган төгрөгийн 1944
  • 50 мянган төгрөгийн 19134 баримт тохирлоо.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt  аппликейшнээр орж шалгана уу.

Супер шагнал буюу 50 сая төгрөгийн сугалаанд 55622553 дугаар гарсан ч  баримт тохирсонгүй.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: