Баяр наадмаар зөвхөн аймгийнхаа бөхчүүдийг барилдуулна

2018 оны 06 сарын 13

Өмнөговь аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд зөвхөн өөрийн аймгийн бөхчүүдийг барилдуулахаар боллоо.
Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоолоор аймаг үүсэн байгуулагдсан 87 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 5, 6-ны өдөр зохион байгуулахаар болсон.

Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж тодорхой асуудлыг хэлэлцэж, эрийн гурван наадмыг элдэв маргаангүй зохион байгуулах талаар санал солилцлоо. Иргэд, бөх сонирхогч, бөхчүүдийн хүсэлтээр баяр наадмын бөхийн барилдааныг зөвхөн Өмнөговь аймгийн бөхчүүдийн дунд зохион байгуулахаар болсон байна.

Мөн эрлийз, монгол морьдыг ялган уралдуулахаар болжээ. Тодруулбал 7 дугаар сарын 4-ний өдөр эрлийз дээд, дунд, бага нас, монгол шүдлэн, 7 дугаар сарын 5-ны өдөр азарга, соёолон, хязаалан, даага, 7 сарын 6-ны өдөр их нас уралдана. Түүнчлэн жороо морины уралдааныг зохион байгуулах юм байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: