Цагаан хад суурьшлын бүсийг байнгын тог цахилгаантай болгох ажлыг эхлүүллээ

2018 оны 06 сарын 13

Өмнөговь аймаг, ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хоорондын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгох зорилгоор улиралд нэг удаа хоёр тал уулзаж байхаар болсон. Энэ удаагийн уулзалтаар Баяннуур аймгийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудыг эцэслэн шийдвэрлэлээ. 
Тодруулбал: 
-Ханбогд сумын Хайрхан багийн төвд Гашуун сухайт боомтын ажилчдын 24 айлын орон сууцыг барьж 2018 онд ашиглалтад оруулна
-Ганц модонд Өмнөговь аймгийн нэрэмжит худалдаа үйлчилгээний гудамжийг байгуулж, бизнес эрхлэгчдийг дэмжинэ 
-Цагаан хад гаалийн хяналтын бүсийг тог цахилгаантай болгох зорилгоор цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл хийж Цагаан хад суурьшлын бүсийг 24 цагийн байнгын тог цахилгаантай болгохоор хоёр тал ажлуудыг эхлүүллээ.

ЗДТГ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: