Өмнөговийн Соёл амралтын хүрээлэн 500 төгрөгний хураамж авах нь зөв үү?

2018 оны 06 сарын 12

Гадаад дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёлын үнэт зүйлсийг хайрлан хамгаалж, хадгалан таниулах, нутгийн хүүхэд залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх зорилгоор Өмнөговьдоо Үндэсний соёл амралтын хүрээлэнг байгуулсан. Манай аймгийн парк монголдоо цор ганц гэгдэх хөгжмийн аяар оргилох усан оргилуур, гэрэлт алсыг харагч, нов ногоон байгууламж, дугардаг, хөдөлдөг үлэг гүрвэлийн барималуудтай гэдгээрээ онцлог билээ.

Энэ жилийн хувьд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяраар Соёл амралтын хүрээлэн маань нээлтээ хийж, ажиллаж эхэлсэн.

Харин үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш иргэдийн саналт хүсэлт, цахим орчин дахь гомдлын сэтгэгдэл өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр байна. Учир нь паркид байрлах хүүхдийн тоглоомнуудын үнэ ханшид өөрчлөлт орсон төдийгүй нэмэлтээр зөвхөн парк руу орох, салхилах байсан ч 500 төгрөгний хураамжтай болсонд иргэд бухимдалтай байна.

Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад паркийн тоглоомнууд хуучирч муудсан, зүлэг нь хатсан, гэрэлтүүлэг багасаж, үлэг гүрвэлүүд өнгөө алдсан гэх мэт асуудлыг шийдэж шинээр засвар үйлчилгээ огт хийгээгүй байж, үнэ ханшаа нэмсэн гэж Өмнөговьчууд саналаа илэрхийлжээ.  Соёл амралтын хүрээлэн нь үйлчилгээний байгууллага боловч ажилчдынх нь  иргэдтэй харилцах харилцаа дутмаг, соёлгүй байгааг ч онцлон бичжээ. Ингээд Өмнөговьчуудын илэрхийлсэн санал хүсэлт, сэтгэгдлүүдээс хүргэе.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: